Иргэн бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг тогтолцоонд шилжинэ

Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад элссэний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхэн ач холбогдолтой ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ” гэдгийг хурлын эхэнд тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын вакцины нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн улс орнууд болон НҮБ-ын харьяа байгууллагуудад гүн талархал илэрхийлэв. Ковид-19-ийн эсрэг вакцины үр дүнд Монгол Улс энгийн амьдралд үе шаттай шилжиж байна гэлээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас … Continue reading Иргэн бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг тогтолцоонд шилжинэ